Пойнт цэнэглэх үед анхааруулга
  • - Пойнт цэнэглэхэд хамгийн багадаа 10 пойнтноос эхлэн цэнэглэх боломжтой.
  • - 10 пойнттой тэнцэх мөнгөн дүн нь тооцоо хийх үе дэхь вальютын ханшнаас хамаарч өөрчлөгдөнө.
  • - Пойнтын хүчинтэй хугацаа нь хамгийн сүүлд цэнэглэсэн өдрөөс хойш 5 жил юм.
  • - Хэрэв хамгийн сүүлийн цэнэглэлт хийснээс хойш 5 жил өнгөрсөн бол үнийн дүнгээс үл хамааран пойнт автоматаар устах бөгөөд хугацаа дууссаны дараа сэргээх болон буцаан олгох боломжгүй.
  • - Цэнэглэсэн пойнт нь хуримтлуулж ашиглаж болно.
  • - Гишүүнчлэлээс гарах үед бүх оноо устах болно.
Пойнт буцаан олгох болон цуцлах
  • - Пойнтыг зөвхөн YalliYalli вэб сайтнаас цэнэглэх болон буцаан олгох боломжтой.
  • - Цэнэглэсэн пойнт нь бүх пойнтоо ашиглаагүй тохиолдолд л худалдан авсанаас хойш 7 хоногийн дотор бүгдийг нь буцаан авах хүсэлтээ өгөх боломжтой.
  • - Компаниас төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан үнэгүй олгосон пойнтыг буцаан олгох боломжгүй.
  • - Пойнтыг цэнэглэсэн үе тус бүрд буцаан авах хүсэлтээ өгөх ёстой. Үлдэгдэл пойнтыг нэгтгээд буцаан авах хүсэлт өгөх боломжгүй.
  • - Буцаан олголтыг хэрэглэгчийн төлбөр төлсөн хэрэгсэлээр дамжуулан ажлын 7 хоногийн дотор хийнэ.
  • - Хэрэглэгч бусдын нэрийг ашигласан, бусдын төлбөрийн мэдээллийг хулгайлсан зэрэг хууль бус арга ашиглан гэрээ байгуулсан болон төлбөр төлсөн нь тогтоогдсон бол буцаан олголт хийх боломжгүй.
Пойнт буцаан олгох боломжгүй
  • - Хэрэглэгч хувийн шалтгаанаар захиалсан үйлчилгээгээ ашиглаагүй, эсвэл захиалсан цагаас хоцорсон тохиолдолд ашиглаагүй үлдсэн хугацааны пойнтоо буцаан авах хүсэлт гаргах боломжгүй. Хэрэглэгчийн хувийн шалтгаан гэдэгт хэрэглэж буй төхөөрөмж (PC, tablet PC, гар утас зэрэг) ажиллахгүй байх, software-н технологийн асуудал, hardware техникийн асуудал, интернэт холболттой холбоотой асуудал зэрэг хамаарна.
Test result service usage and refund
  • - Test result нь төлбөртэй контент бөгөөд тодорхой хэмжээний төлбөр төлсний дараа ашиглах боломжтой. Энэхүү үйлчилгээ нь пойнтоор худалдан авах боломжгүй ба шууд төлбөрийг нь төлөх хэрэгтэй.
  • - Test result нь буцаан олголт авах боломжгүй. Худалдан авсаны дараа ашиглалтын хугацаа заагаагүй боловч байгууллагын үйлчилгээ ашиглах журмын дагуу энэ нь өөрчлөгдөх боломжтой.